ТАНИЛЦ:  Хамарын хийд иргэдийн “Үхэр жил”-ийн заслыг цахимаар хийж өгч байна

ТАНИЛЦ: Хамарын хийд иргэдийн “Үхэр жил”-ийн заслыг цахимаар хийж өгч байна

“17 дугаар жарны Цагаагчин үхэр жилийн сар шинийн баярыг нийтээр тэмдэглэн өнгөрүүлэхийг хориглох” тухай шийдвэрийг Улсын онцгой комисс, Засгийн газраас гаргаад буй. Иймд энэ өдрүүдэд бүх нийтийн хөл хориог тогтоож, иргэдийг “цахимаар золгох”-ыг уриалж байна. 

Тэгвэл Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг, Сайншанд хотоос урагш 38 км-т орших “Хамарын хийд”-ээс сүсэгтэн олондоо зориулж, Цагаагчин үхэр жилийнх нь засал, номыг цахимаар хийж өгч байгаа ажээ.

Тодруулбал, тус хийдийн цахим хуудаст зочилж, төрсөн он, жил, хүйсээ бөглөөд өөрт зориулсан уншуулах Бурхны шашны номоо сонгож, тодорхой төлбөрийг төлөх ажээ. Хамарын хийдийн цахим хуудсыг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Сонирхуулахад, Хамарын хийд нь говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн байгуулсан гурван хийдийн нэг юм. Хийдийг Манжийн Төр Гэрэлтийн анхдугаар он буюу 1821 онд байгуулж байжээ.