Автомашинтайгаа цасанд суусан дөрвөн иргэнийг татан гаргажээ

Автомашинтайгаа цасанд суусан дөрвөн иргэнийг татан гаргажээ

Завхан аймгийн Тэс сумын Дооно багийн ”Аргалантын дөрөлж” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 310 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 10 км-т/ суудлын автомашинтай иргэд цасанд суусан тухай дуудлагыг 02.12-ны өдрийн 06:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 08:30 цагт очиж, Улаанбаатар хотоос Увс аймгийн Баруунтуруун сумын чиглэлд зорчиж явсан иргэн О-ын “Приус-20” загварын cуудлын автомашин /4 зорчигчтой/ цасанд суусан байсныг татан гаргасан.

Эх сурвалж: ОБЕГ