ТАНИЛЦ: Сонгино хайрхан дүүргийн иргэдийн дунд хийгдэх PCR шинжилгээний хуваарь

ТАНИЛЦ: Сонгино хайрхан дүүргийн иргэдийн дунд хийгдэх PCR шинжилгээний хуваарь

Сар шинийн баярын энэ өдрүүдэд олон нийтийн дундаас эхний 109 мянга орчим өрхөөс шинжилгээ авч 11 хүнээс халдвар илэрчээ. Үүний 6 хүн нь эхний гурван өдөрт илэрч гэр бүлийн ойрын хавьтал бүхий 5 хүнээс мөн илэрсэн байна.

Мөн энэ үеэр төрийн 808 байгууллагын 62 мянга 646 иргэнээс шинжилгээ авахад бүгд сөрөг буюу халдваргүй гарсан. 

Үүнээс үзвэл 411 мянган өрхийн 171 мянган өрхөд шинжилгээ аваад байна. Үлдсэн ес хоногт 240 мянган өрхөөс шинжилгээ авч дуусахаар төлөвлөсөн байна. Тодруулбал, өнөөдөр /2021.02.14/, маргааш Сонгино хайрхан дүүрэг /СХД/-ийн хороодод шинжилгээ авах хуваарь дараах байдлаар гарчээ.