ДЭМБ-ын эрдэмтэд Уханьд 2019 оны 12 дугаар сараас өмнө коронавирус тархсан байх магадлалтай гэв

ДЭМБ-ын эрдэмтэд Уханьд 2019 оны 12 дугаар сараас өмнө коронавирус тархсан байх магадлалтай гэв

БНХАУ-д коронавирусийн гарал үүслийг судалж буй Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын эрдэмтэд 2019 оны 12 дугаар сард Ухань хотод халдварын тархалт бодож байснаас өргөн хүрээнд тархсан байсныг тогтоосон талаараа мэдээлжээ. Улмаар хотын оршин суугчдаас авсан цусны дээжид яаралтай анализ хийх шаардлагатай байгааг хэлсэн ч Хятадын талаас зөвшөөрөл өгөөгүй байгаа аж. 

Тус багийн ахлах эрдэмтэн Питер Бен Эмбарек СNN-д өгсөн ярилцлагадаа “2019 оны 12 дугаар сард халдвар бидний бодож байснаас өргөн хүрээнд тархсан байсан. Мөн коронавирусийн 10 гаруй омог байсныг тогтоосон. Хятадын талаас 2019 оны 12 дугаар сард Ухань болон ойролцоох хотуудад халдварын 174 тохиолдол бүртгэгдсэн хэмээн танилцуулж байсан. Эдгээрийн 100 гаруй нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан.

Гэвч эмч нар үүнээс эрт халдварыг илрүүлсэн байх магадлалтай. Бидний таамаглаж буйгаар 2019 оны 12 дугаар сард Уханьд 1000 гаруй хүн коронавирусээр өвчилсөн байх магадлалтай байна” гэжээ. 

Мөн вирусийн гарал үүслийг  удаан хугацаанд судалж буй доктор Холмс “Ухань хотод 12 дугаар сард дэгдэлт эхлэхээс өмнө вирус тодорхойгүй хугацаанд аль хэдийн тархсан байх магадлалтай” талаар ярьжээ.  Өнгөрсөн долоо хоногт ДЭМБ-ын эрдэмтдийн баг судалгааны эхний үр дүнгээ танилцуулаад нутаг буцсан. Доктор Питер Бен Эмбарек судалгааны ажлаа үргэлжлүүлэхийн тулд Ухань хот руу буцаж очих шаардлагатай байгаа талаараа мөн хэлжээ. Ухань хотын лабораторид 2019 оны 12-р сард өвдсөн 200 мянган өвчтөнөөс авсан цусны дээж хадгалагдаж байгаа аж. Эрдэмтэд уг дээжийг судалгааны ажилдаа ашиглах хүсэлтэй байгаагаа чухалчлан илэрхийлж байна. 

Эх сурвалж: CNN