ТАНИЛЦ: Хаяг харгалзахгүй шинжилгээ авч буй таван цэг

ТАНИЛЦ: Хаяг харгалзахгүй шинжилгээ авч буй таван цэг

Баянзүрх дүүргийн таван цэгт хаяг харгалзахгүйгээр PCR шинжилгээг авч байгаа аж. Шинжилгээнд хамрагдах иргэд заавал цаг авах шаардлагагүй бөгөөд Худалдаа үйлчилгээний салбар, Хөдөө орон нутаг зорчих, Онцгой нөхцөл байдал үүссэн, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай, сахиур хийх зэрэг үед та дээрх цэгүүдэд коронавирусын PCR шинжилгээ өгөх боломжтой юм.

Хаяг харгалзахгүй шинжилгээ авах цэгүүд:

  • 48-р сургууль                            
  • 84-р сургууль
  • 142-р сургууль
  • 69-р сургууль
  • 133-р сургууль

10:00-17:00 цагийн хооронд иргэдэд үйлчилж байна.

Шинжилгээ өгөхөөс 2 цагийн өмнө:

  • Хоол идэхгүй байх
  • Ам хамраа зайлахгүй байх
  • Юм уухгүй байх
  • Бохь зажлахгүй байх
  • Тамхи татахгүй байх
  • Шүдээ угаахгүй байх
  • Эм уухгүй байх шаардлагатай.