Автомашины азын дугаарт дуудагдсан нийт 682 сая төгрөг төлөгдөх болов уу

Автомашины азын дугаарт дуудагдсан нийт 682 сая төгрөг төлөгдөх болов уу

Өнөөдөр Авто тээврийн үндэсний төвөөс азын гэх ижил тоотой автомашины дугаарын дуудлага худалдааг цахимаар зохион байгууллаа.

Тэгвэл тус дуудлага худалдаагаар нийт 682 сая төгрөг дуудагдаж, тус бүрдээ автомашины дугаарууд зарагдсан байна. Тухайлбал, 0001 УБР дугаар 427 сая төгрөг, 0011 УАР 70 сая, 0041 УАР 1,6 сая төгрөгөөр дуудагджээ. 

Харин энэхүү их хэмжээний төлбөрүүд төлөгдөхгүй байх талтай юм. Учир нь тус дуудлага худалдааны барьцаа 50 мянган төгрөг байсан бөгөөд оролцсон иргэд ямар ч зохион байгуулалтгүй, замбараагүй оролцсон гэж буй. Харин энэ талаар Авто тээврийн үндэсний төв болон Зам тээвэр, хөгжлийн яамнаас албан ёсны мэдээлэл хийгээгүй байна. Учир нь өнгөрөгч аравдугаар сард ЗТХЯ-ны сайд н.Халтар " тус дуудлага худалдаанд бэлдэж байна" гэж мэдэгдэж байсан билээ.