Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголд ирэх вакцины хамгийн эхний тунг хийлгэнэ гэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголд ирэх вакцины хамгийн эхний тунг хийлгэнэ гэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.02.16/ өглөө ХӨСҮТ-д ажиллаж, вакциныг хүлээн авах, хадгалах бэлэн байдалтай танилцлаа.

Энэ үеэр тэрбээр "Коронавирусийн эсрэг вакцин татаж авах ажлыг үндсэндээ өнөөдөр эхлүүлнэ. Тээвэрлэлт, хадгалалтад мэргэжлийн хяналтын байгууллагаас нарийн хяналт тавих юм. Монгол Улсын Ерөнхий сайд вакцины хамгийн эхний тунг хийлгэнэ. Үүний гол зорилго нь вакциныг аюулгүй гэдгийн баталгаа болж, нийт ард иргэдээ вакциндаа товлолын дагуу идэвхтэй хамрагдахыг уриалах юм" гэлээ.

 




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө