"Ирэх сард 12 удаагийн нислэг үйлдэж гадаадад буй иргэдээ татан авахаар төлөвлөж байна"

"Ирэх сард 12 удаагийн нислэг үйлдэж гадаадад буй иргэдээ татан авахаар төлөвлөж байна"

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард гурван чиглэлд таван удаагийн нислэг үйлдэж иргэдээ татан авахаар болсон.Тэгвэл ирэх гуравдугаар сард нислэгийн тоог нэмнэ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ. 

Тодруулбал, ирэх сард 12 удаагийн тусгай үүргийн нислэг хийж гадаадад буй иргэдээ авах чиглэлийг Шадар сайд С.Амарсайхан өгчээ. Мөн гадаадаас ирж буй иргэдийг өмнө нь 14 хоног тусгаарладаг байсан бол одооноос 10-аас хэтрэхгүй хугацаанд тусгаарлах чиглэл өгч холбогдох бэлтгэл ажлуудыг хийж байгаа аж. Тусгаарлах хоногийн хугацааг багасгах нь гадаадаас иргэдээ татах явцыг ч хурдасгана хэмээн албаныхан үзэж байна. 

УОК-ийн шийдвэрийн дагуу энэ сарын 3, 10-ны өдрүүдэд Сөүл, Токио чиглэлд нислэг үйлдэж 320 иргэнээ татан авсан. Үүний дараа 

  • Хоёрдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатар
  • Хоёрдугаар сарын 24-нд Истанбул-Улаанбаатар
  • Хоёрдугаар сарын 26-нд Сөүл-Улаанбаатарын чиглэлд тус тус тусгай үүргийн нислэг үйлдэснээр энэ сард нийт 1070 иргэн эх орондоо ирэх юм.