Их Британийн эрдэмтэд коронавирусийн дахин нэг шинэ хувилбар бүртгэгдсэнийг мэдэгдэв

Их Британийн эрдэмтэд коронавирусийн дахин нэг шинэ хувилбар бүртгэгдсэнийг мэдэгдэв

Их Британийн эрдэмтэд коронавирусийн өөр нэгэн шинэ хувилбар сэтгэл түгшээж болзошгүй байгаа талаар мэдээлжээ. “B.1.525” гэж нэрлэгдсэн уг шинэ хувилбар нь Өмнөд Африкт илэрч буй вирусийн хувилбартай тун төстэй бүтэцтэй аж. 

B.1.525 мутацийн бүтэц

Эдинбургийн их сургуулийн судлаачид  уг мутациар Уэльсэд 2, Англид 36 нийт 38 хүн өвдсөн талаарх судалгааг гаргаад байна. Мөн Дани, Нигери, АНУ зэрэг орнуудад бүртгэгджээ. 

Шинээр гарч ирж буй вирусийн аюулын талаар судалж, Засгийн газарт тайлагнадаг Кембрижийн их сургуулийн профессор Рави Гупта уг мутацийн талаар “B.1.525 мутаци өмнө нь бүртгэгдсэн хувилбар. Бид нарийвчлан судалгаа хийж цаашид "түгшүүртэй хувилбарууд" -ын жагсаалтад оруулах шаардлагатай эсэх, ямар эрсдэл учруулж болохыг тогтооно” гэжээ. 

Дээр дурдсанчлан уг мутаци В.1.1.7-тай төстэй бүтэцтэй ч халдвардах чадвар өндөр, эсвэл илүү хүндээр өвчлүүлдэг эсэх талаар нотолгоо гараагүй, судалгааны шатандаа явж байна. 

Эх сурвалж: BBC