Лам нар коронавирусийн халдвар авсан хүмүүст онлайнаар бясалгал, сэтгэл зүйн зөвлөгөө өгнө

Лам нар коронавирусийн халдвар авсан хүмүүст онлайнаар бясалгал, сэтгэл зүйн зөвлөгөө өгнө

“Жавзандамба хутагт” төвийн дэргэдэх “Өвчтөний сэтгэлийг асрахуй” хэмээх сэтгэл заслын үйлчилгээ хүргэдэг төслөөс коронавирусийн халдвар авсан хүмүүст сэтгэл заслын бясалгал, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх сургалтыг онлайнаар орохоор болжээ. Уг сургалт нь 7-10 хоногийн хугацаатайгаар цахимаар явагдах бөгөөд халдвар авч эмчилгээ хийлгэж буй өвчтөнүүдэд хаалттай байдлаар орох аж. Сургалтад

  • Сэтгэл тогтоох “Амар амгалангийн бясалгал”
  • Буддын сургаал номын хичээл
  • Сэтгэл зүйн зөвлөгөө
  • Итгэл сэтгэл /залбирлын хичээл/
  • Өвчтөний хүсэлтээр шаардлагатай засал ном уншиж өгөх зэрэг үйлчилгээ багтаж байгаа юм байна.