СИНЬХУА: Монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалт 7.4 жилээр нэмэгдэж 70.19 нас болжээ

СИНЬХУА: Монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалт 7.4 жилээр нэмэгдэж 70.19 нас болжээ

Монгол Улсын хүн амын дундаж наслалт 70.19 болж өссөн тухай БНХАУ-ын “Синьхуа” агентлаг мэдээлжээ. Ингэхдээ манай улсын Үндэсний статистикийн хороо/ҮСХ/-оос гаргасан мэдээллийг иш татсан байна.

Тодруулбал, “Монгол улсын ҮСХ-ны мэдээлснээр хүн амын дундаж наслалтыг 1992 онд анх тооцоолж байжээ. Түүнээс хойш 26 жилийн хугацаанд тус улсын дундаж наслалт 7.4 жилээр нэмэгдэж, 70.19 нас болсон талаар гэж 2020 онд хийсэн судалгаа харуулав. 

Нэмж дурдахад, Монгол Улсын эрэгтэйчүүдийн дундаж наслалт 1992 оны эмэгтэйчүүдийнхээс 4.19 жилээр богино байсан бол 2018 онд энэ зөрүү 9.67 нас болж өссөн байна. Монгол эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдээс богино байдаг гол шалтгаан нь тамхи, согтууруулах ундааны их хэрэглээнээс үүдэлтэй тул уушиг, элэгний хорт хавдар, зүрх судасны эмгэг байдаг” гэжээ.