Өглөөний 11:00 цагаас хойш Багануур дүүрэгт хоёр тохиолдол шинээр нэмэгдлээ

Өглөөний 11:00 цагаас хойш Багануур дүүрэгт хоёр тохиолдол шинээр нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас 11:00 цагийн ээлжит мэдээллийн үеэр сүүлийн 24 цагийн хугацаанд 28 тохиолдол шинээр батлагдсан талаар мэдээлсэн. Тэгвэл үүнээс хойш Багануур дүүрэгт шинээр хоёр тохиолдол бүртгэгдсэн талаар тус дүүргийн эрүүл мэндийн шуурхай штабаас мэдээллээ.

Энэ талаар Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Д.Шинэбаяр "Энэ сарын 23-нд Амгалан амаржих газарт хоёр тохиолдол батлагдаж, ойрын болон дам хавьтлуудыг тусгаарласан. Энэ хяналтын ажлын үеэр батлагдсан тохиолдлын хөршүүдээс халдвар илэрлээ. Ингэснээр Багануур дүүрэгт батлагдсан тохиолдол нийт тав боллоо. Үүнтэй холбоотойгоор хариу арга хэмжээний баг гарч ажиллаж байна.Тиймээс иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг зөвлөж байна. " гэв.

 




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө