Д.Сумъяабазар: Кино театр, үсчин, фитнесс зэргийн ажиллах журмыг баталсан

Д.Сумъяабазар: Кино театр, үсчин, фитнесс зэргийн ажиллах журмыг баталсан

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Тус хуралдаанаар ирэх 23 ны өдөр бүх нийтийн хөл хориог зогсоохтой холбоотой, зарим чухал шийдвэр гарч байгаа ажээ.

Өнөөдөр Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар Баянгол дүүргийн 19 дүгээр хороо буюу 47 дугаар сургууль дээр авч буй шинжилгээний үйл явцтай  танилцах үеэрээ дараах тайлбарыг хийсэн юм.

Тэрээр "Кино театр, үсчин, фитнесс зэрэг үйлчилгээний газрын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхтэй холбоотой журмыг Засгийн газрын хуралдаанаар баталсан. Ажиллах журамтай холбоотой гарын авлагыг дүүргүүд рүү явуулна. Дүүргүүд нь бизнес эрхлэгчиддээ цахимаар тараана. Бизнес эрхлэгчдээ босгож ирэхгүй бол болохгүй байна. Бизнес эрхлэгчдэд гурван их наядын санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэхээр Засгийн газар өнөөдрийн төлөвлөгөөндөө оруулаад баталж байна. Дүүргийн удирдлагууд иргэддээ хүнд сурталгүй ажиллах ёстой. Ариутгал халдваргүйтлээ сайн хий. Вакцин эхнээсээ ороод ирсэн юм билээ. Хоёрдугаар сарын 23-наас вакцинжуулалт эхлэхэд ажил амьдрал жигдрээд явна" гэлээ.