Ажлын байрандаа архидан, танхайрсан ХААДС-ийн бусад удирдлагуудыг мөн ажлаас нь чөлөөллөө

Ажлын байрандаа архидан, танхайрсан ХААДС-ийн бусад удирдлагуудыг мөн ажлаас нь чөлөөллөө

Энэ сарын 15-ны өдөр ХХААХҮЯ-ны харьяа ХААДС-ийн удирдлагууд ажлын байрандаа архидан, танхайрсан учир ХХААХҮ-ийн З.Мэндсайхан өчигдөр /2021.02.16/ тушаал гаргаж, тус сангийн захирал Н.Төмөрхүүг ажлаас нь чөлөөлсөн билээ. 

Тэгвэл ажлын байрандаа архидан, танхайрсан Хөдөө аж ахуйг дэмжих сангийн бусад удирдлагуудыг ч мөн өнөөдөр ажлаас нь чөлөөлжээ. Тодруулбал, тус сангийн дэд захирал Х.Алтанзагас, дэд захирал М.Цэрэндорж, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн газрын дарга Б.Хоролбат, Санхүү, бүртгэл хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Бат-Эрдэнэ нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, гурван албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулан, сангийн нийт албан хаагчдад сахилга хариуцлагыг чанд мөрдөж ажиллахыг үүрэг болгосон байна.