Билл Гейтс коронавирусийн вакциныг гурван удаа хийх шаардлагатай гэж  үзэж байна

Билл Гейтс коронавирусийн вакциныг гурван удаа хийх шаардлагатай гэж үзэж байна

Коронавируснээс бүрэн хамгаалагдахын тулд вакцинжуулалтыг гурван үе шаттайгаар явуулах шаардлагатай болно хэмээн “Microsoft” корпорацийг үүсгэн байгуулагч Билл Гейтс ярьжээ.

Тэрээр “Вакцинжуулалтыг боломжтой арга хэрэгслээрээ хангах уу, гурван үе шаттайгаар явуулах уу эсвэл вакцинаа шинэчлэн сайжруулах шаардлагатай юу гэдэгт гол асуудал оршиж байна. Вакцин гарган авч буй Америкийн компаниуд сайжруулсан вакциныг гарган авах боломжийг судалж байна. Иймд хоёр тунгаар вакцин хийлгэсэн хүмүүст гурав дахь нь хэрэг болж магадгүй юм. Хувьссан вируснээс баттай хамгаалахын тулд бид сайжруулсан вакцин гарган авах магадлал өндөр” хэмээн тэрбээр хэлжээ.

Билл Гейтсийн охин Женнифер Гейтс энэ долоо хоногийн эхээр коронавирусийн эхний тунгаа тариулсан юм.