Хууль зүйн сайд Х.Нямбаатар сан байгуулж хүүхдүүдийн шүдийг эмчилж буйгаа мэдэгдэв

Хууль зүйн сайд Х.Нямбаатар сан байгуулж хүүхдүүдийн шүдийг эмчилж буйгаа мэдэгдэв

Хууль зүйн сайд Х.Нямбаатар "Нямбаатар сан" байгуулж өөрийн сонгогдсон Сонгинохайрхан дүүргийн ес болон 65 дугаар сургууль дээр шүдний кабинет байгуулжээ. Түүний байгуулсан кабинетад нийт 10 мянга гаруй хүүхэд үнэ төлбөргүй үзүүлж оношилгоо, эмчилгээ хийлгэсэн байна. 

Тэрбээр энэ тухай өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ. 

Энэхүү мэдээллийг харсан хүмүүс Хууль зүйн сайд Х.Нямбаатарын санаачилж, хэрэгжүүлсэн энэхүү ажлыг сайшаасан болон зарим нь шүүмжилжээ. 

Тодруулбал, Хууль зүйн сайд хуулийн салбарын ажлаа хийх хэрэгтэй. Шүдний эмчилгээний асуудлыг хариуцдаг Эрүүл мэндийн яам бий. Эрүүл мэндийн яамны, эмчийн, хувийн хэвшлийн ажил руу үсэрч орох шаардлагагүй. Энэ бол сонгогдсон тойргийнхондоо таалагдаж, дахин сонгогдох гэсэн л хэлбэр. УИХ-ын гишүүн дахин сонгогдохын тулд тойрогтоо энэ мэт эд материалын дэмжлэг үзүүлэх бус нийтээр нь амьдралд өөрчлөлт авчрахуйц хууль санаачлах үүрэгтэй хэмээн бичжээ. 




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө