Египетийн ерөнхийлөгч төрөлтөө багасгахыг хүн амдаа уриалжээ

Египетийн ерөнхийлөгч төрөлтөө багасгахыг хүн амдаа уриалжээ

Египетийн  Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси мягмар гарагт Исмалия мужид эмнэлгийн цогцолбор нээх үедээ улс орондоо төрөлтийг буруулах шаардлагатай байгааг онцолжээ.

Египетийн хүн амын өсөлт нь үндэсний аюулгүй байдлын асуудал болоод байгаа бөгөөд төрөлт жилдээ 2,4 саяаас 400 мянга хүртэл буурвал үндэсний төслүүд, дэд бүтцийн зардал дагаад буурна гэж мэдэгдсэн байна. Энэ талаар “Egypt Today” сонинд “Хооллож, өсгөж, сургаж, ажилтай болгож чадахгүй бол их хүүхдээр яах гэсэн юм бэ? Үүний улмаас 50% нь ядуусын хороололд  амьдарч, тариалангийн газар байр сууц босгон манай хүнсний эх сурвалжийг сүйтгэж байна” гэж хэлсэн ерөнхийлөгчийн үгийг ши татжээ.

Египетийн Нийгэм хамгааллын сайд Невин аль-Кабаж “Хоёр хүүхэд хангалттай” кампанит ажлын хүрээнд хөдөөгийн 750 мянган эмэгтэйд гэр бүл төлөвлөлтийн талаар сургалт явуулсан бөгөөд сүүлийн мэдээллээр Египетийн хүн амын тоо 101 саяас даваад байна.