БНСУ-д хагалгаанд ороод байсан Б.Болдсайхан эмч өнөөдөр эх орондоо ирж байна

БНСУ-д хагалгаанд ороод байсан Б.Болдсайхан эмч өнөөдөр эх орондоо ирж байна

Зүрх судасны мэс засалч, анагаах ухааны доктор, гавьяат эмч Б.Болдсайхан ходоодны хорт хавдар оноштойгоор өнгөрсөн сард БНСУ-д мэс засалд орж, хагалгаа нь амжилттай болсон билээ. Тэгвэл тэрээр өнөөдөр эх орондоо ирж байна. Тодруулбал, өнөөдөр БНСУ-аас тусгай үүргийн нислэгээр 256 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд уг нислэгт Б.Болдсайхан эмч багтжээ.

Тэрээр зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг үнэ төлбөргүй эмчлэх санаачилга бүхий “Зүрх мартахгүй” төслийг энэ оны тавдугаар сараас санаачлан эхлүүлсэн юм. Уг төслийн хүрээнд 2026 он гэхэд зүрхний төрөлхийн гажигтай 1000 хүүхдийг эмчлэхийг зорьж байна.