Баянзүрх дүүргийн зарим хорооны айлууд усны халианд автаж, гэр байшингууд мөстжээ

Баянзүрх дүүргийн зарим хорооны айлууд усны халианд автаж, гэр байшингууд мөстжээ

Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хороонд усны халиа гүйж, хөрсний ус халианд автсанаас болж хашаан доторх байшин, машин, эд хөрөнгө мөстөж эвдэрчээ. 

Яг одоо Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төв, Тохижилт үйлчилгээний хэлтэс хамтран шуурхай ажиллаж байна.

Халиа гэдэг нь товчоор хэлэхэд хүйтний улиралд газрын гадарга дээр их бага янз бүрийн хэмжээтэй ус халж мөсөн хучаас бий болох үзэгдэл юм гэж Баянзүрх дүүргийн онцгой комиссоос мэдээлэв.

 

 




Улаанбаатарт 11 градус хүйтэн байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө