Булганы засаг Б.Ариун-Эрдэнэ 210 сая төгрөгөөр Ланд-200 автомашин авах тендер зарлажээ

Булганы засаг Б.Ариун-Эрдэнэ 210 сая төгрөгөөр Ланд-200 автомашин авах тендер зарлажээ

Засгийн газрын энэ сарын 17-ны өдрийн /2021.02.19/ хуралдаанаар төсвийн байгууллагуудыг санхүүгийн хэмнэлтийн горимд шилжүүлсэн. 

Энэ дагуу:

  • -Үр ашиггүй зардлыг бууруулж, зардлыг тэвчих замаар батлагдсан төсвөө 10-аас доошгүй хувь хэмнэх
  • -Цалин хөлс нэмэх, шагнал урамшуулал олгохгүй байх
  • -Ажилтнуудын ажил, үүргийн хуваарилалтыг оновчтой болгож,  чиг үүргийн давхардлыг арилгах
  • Шинээр автомашин, албан тасалгааны тавилга худалдаж авахгүй байх зэргийг үүрэг болгосон юм. 

Гэтэл аймгийн Засаг дарга болон бусад байгууллагын удирдлагууд төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулах, үрэлгэн хандах, тансаглах тохиолдол буурахгүй байна. Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн төсвийн 300 сая төгрөгөөр фитнесийн тоног төхөөрөмж захиалах тендер зарласан нь олны шүүмжлэлд өртөж цуцлагдсан. Мөн Өмнөговь аймгийн Засаг дарга төсвийн мөнгөөр  хүч, хурд сайтай Ланд-200 автомашин авах тендер зарласан нь ил болсон. Тэгвэл Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ мөн татвар төлөгчдийн 210 сая төгрөгөөр  Ланд-200 автомашин авахаар тендер зарлажээ. Тэрбээр 2020 оноос хойш үйлдвэрлэсэн автомашин авна хэмээн техникийн тодорхойлолтод дурдсан байна.