Улсын онцгой комисс 16:00 цагт Мягмар гаригаас мөрдөгдөх шинэ журмыг танилцуулна

Улсын онцгой комисс 16:00 цагт Мягмар гаригаас мөрдөгдөх шинэ журмыг танилцуулна

Улсын онцгой комиссын хуралдаан өнөөдөр 14.00 цагт товлогджээ. Хуралдаанаар ирэх Мягмар гараг буюу энэ сарын 23-аас /2021.02.23/ мөрдөгдөх шинэ журмыг гаргаж 16.00 цагт олон нийтэд танилцуулах аж.

Тус журам нь иргэдээс илүү аж, ахуй нэгж, албан байгууллагуудад хамааралтай гэж Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдэгдлээ. 

Учир нь энэ сарын 23-аас /2021.02.23/ ажил, амьдрал хэвийн горимд шилжиж аж, ахуй нэгжүүд бүгд ажиллаж эхлэнэ гэх албан бус мэдээлэл бий. Тиймээс халдвар хамгааллыг хэрхэн сахиж ажиллах тухай журам гарах юм байна. 

Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр энэ сарын 11-23 ны өдрийн хугацаанд Улаанбаатар хотод Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосон. Тус 12 хоногийн хатуу хөл, хорио ирэх Мягмар гаригийн 06.00 цагт дуусч зах, худалдааны төвөөс эхлээд үсчин, цайны газар гэх мэт аж ахуй нэгж, байгууллагууд хэвийн ажиллах горимд шилжих юм.