НДШ нэмэгдсэн асуудлаар 3асгийн газартай хамтарсан уулзалт хийхээр боллоо

НДШ нэмэгдсэн асуудлаар 3асгийн газартай хамтарсан уулзалт хийхээр боллоо

Нийт ажилчид, хөдөлмөр эрхлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдсэн. Үүнийг Монголын үйлдвэрчний эвлэлээс эсэргүүцэж цахим хөдөлгөөн өрнүүлээд байгаа билээ. Тэгвэл тус эвлэлийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, ТНБД Г.Өнөрбаяр нартай өчигдөр /2021.02.19/ уулзаж ирэх даваа гаригт буюу хоёрдугаар сарын 22-нд Нийгмийн Даатгалын Шимтгэлийн асуудлаар хамтарсан албан уулзалт хийхээр тогтсон байна. 

Учир нь 2021 оны 1 дүгээр сараас эхлэн ажил олгогч нийгмийн даатгалын таван төрөлд нийт хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос үйл ажиллагааны чиглэлээсээ хамааран 13.5, 14.5, 15.5 хувиар, албан журмын даатгуулагч 12.5 хувиар төлөөд байгаа юм.