Маргааш БЗД-ийн иргэдээс PCR шинжилгээ авах ажил үргэлжилнэ

Маргааш БЗД-ийн иргэдээс PCR шинжилгээ авах ажил үргэлжилнэ

“Нэг хаалга-нэг шинжилгээ” хөтөлбөр өнөөдөр Баянзүрх дүүргийн иргэдээс шинжилгээ авснаар албан ёсоор дуусаж байна. Гэсэн ч тус дүүрэгт өчигдөр/2021.02.21/ шинжилгээ авах цаг эрт дууссан, өнөөдөр цөөн хүнээс шинжилгээ авч байгаа гэх мэт асуудлуудыг иргэд хэлж байна. Тэгвэл уг асуудалд Засгийн газрын мэдээллийн үеэр тайлбар өглөө. 

Тодруулбал, өчигдөр тус дүүрэгт шинжилгээ цагаасаа эрт эхэлсэн бөгөөд 32 мянган хүнээс шинжилгээ авах байсан ч 52 мянган иргэн хамрагдсан тул лабораторид ачаалал үүссэн байна. Үүнээс гадна нэг өрхийн хэд хэдэн гишүүн давхардаж шинжилгээ өгсөн нь нөлөөлжээ. Лаборатори өдөрт 40 мянган сорьцыг оношлох хүчин чадалтай байдаг.  Тиймээс шинжилгээ өгч амжаагүй иргэд маргааш ч PCR өгөх боломжтой. Уг ажлыг дүүргийн Засаг дарга, Онцгой комисс хариуцаж ажиллаж аж.