ОХУ-ын эмч нар “Спутник V” вакциныг дараах ГУРВАН хүнд ХИЙХГҮЙ байхыг зөвлөж байна

ОХУ-ын эмч нар “Спутник V” вакциныг дараах ГУРВАН хүнд ХИЙХГҮЙ байхыг зөвлөж байна

ОХУ-д бүх нийтийн вакцинжуулалтаа өнгөрсөн сард эхлүүлсэн. Тус улсын Эрүүл мэндийн яам болон Халдварт Өвчинтэй тэмцэх байгууллагаас вакцинжуулалттай холбоотой зөвлөмжийг өдөр тутам иргэддээ өгсөөр байна.

Тэгвэл Спутник V” вакцинд дараах хүмүүсийг хамруулахгүй байхыг зөвлөжээ. /Энэхүү зөвлөмж нь зөвхөн ОХУ-ын  вакцинд хамаарах зөвлөмж гэдгийг анхаарна уу/

ҮҮНД:

  1. Жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эхчүүд,
  2. Ойрын 3 сарын дотор жирэмслэхээр төлөвлөж буй залуу эхчүүд,
  3. Хавдар, сүрьеэ, сифилис гэх мэт тодорхой өвчнөөр өвчилж буй тохиолдолд вакцинд хамрагдахгүй байх нь зүйтэй гэжээ.

Ташрамд дурдахад, манай улсад ОХУ-аас  20 мянган тун “Спутник-V” вакциныг хандивлахаар болсон билээ.