ТАНИЛЦ: Өнөөдөр хэсэгчлэн ХӨЛ ХОРИО тогтоох байршлууд

ТАНИЛЦ: Өнөөдөр хэсэгчлэн ХӨЛ ХОРИО тогтоох байршлууд

Өнөөдрөөс нийслэлд тогтоосон Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг цуцлагдаж аж ахуй нэгжүүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа явуулж эхэлж байна. Гэсэн ч нэг дор гурваас дээш халдвар бүртгэгдсэн, халдварын эрсдэл өндөр байгаа хороодод Бүх нийтийн бэлэн байдлын дэглэмийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай гэх дүгнэлтийг албаныхан гаргаад буй. Түүнчлэн “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд зарим дүүрэг, хорооноос халдвар илэрсэн учраас өнөөдөр зарим газарт хэсэгчлэн хөл хорио тогтоох шийдвэр гарсан байна. Тодруулбал,

  • ХУД, 4-р хороо, Гарден сити 1301 байр 1-р орц
  • ХУД, 4-р хороо, Хангарьд сити Б-блок
  • ХУД, 12-р хороо, Сонгино 25-р гудамж 108-114. 1-3. 230-249
  • ХУД 12-р хороо, 52-р байр 4-р орц
  • ХУД, 12-р хороо, 62-р байр
  • ХУД, 12-р хороо, Сонгино 26-р гудамж 249-256
  • ХУД, 12-р хороо, Сонгино 29-р гудамж 374, 379, 381-385, 394-401
  • ЧД, 19-р хороо, Дээд салхит  1-36-р гудамжинд тус тус хөл хорио тогтоохоор болжээ.

Мөн Улаанбаатар хотоос гарах иргэд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд хамрагдсан 72 цагийн хүчинтэй PCR шинжилгээний бичгээ үзүүлээд явж болох юм байна. Харин орон нутгаас ирж байгаа зорчигчид асуумжаа бөглөөд Улаанбаатар хот руу нэвтэрнэ гэдгийг Хотын дарга хэллээ.