БНХАУ-аас хандивлаж буй 300 мянган тун вакциныг хүлээн авлаа

БНХАУ-аас хандивлаж буй 300 мянган тун вакциныг хүлээн авлаа

Монгол Улс “Ковид-19” цар тахлын эсрэг дөрвөн төрлийн вакцин оруулж ирж хүн амынхаа 60 гаруй хувийг дархлаажуулахаар төлөвлөсөн. Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас буцалтгүй тусламжаар олгож буй вакциныг тээвэрлэсэн онгоц өчигдөр /2021.02.22/өглөө Буянт-Ухаад газардсан бол өнөөдөр хоёр дахь ээлжийн вакцин ирлээ. Тодруулбал, Бээжин-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор тус улсаас хандивлаж буй “Sinopharm” компанийн 300 мянган тун “Verocell” вакцин иржээ.

БНХАУ-ын Синофарм компани, Бээжингийн биотехнологийн хүрээлэнгийн хөгжүүлсэн “Verocell” вакциныг яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл олгох асуудлыг ДЭМБ судалж байгаа бөгөөд манай улсын ЭМЯ-ны харьяа Хүний эмийн зөвлөл энэхүү вакциныг яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрлийг олгоод байгаа аж.