Баянхонгорт гэр шатаж долоо болон нэг настай хүүхэд амиа алджээ

Баянхонгорт гэр шатаж долоо болон нэг настай хүүхэд амиа алджээ

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Гичгэнэ багийн “Бор даргавай” гэдэг газар өчигдөр  буюу хоёрдугаар сарын 22-ны өдрийн 15:30 цагийн үед гэр шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн байна. Тодруулахад, малчин Т-ийн 5 ханатай гэр шатаж, гал түймэрт эмэгтэй А  7 настай, эрэгтэй П 1 настай хүүхэд өртөж нас барсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчаар ахлуулсан алба хаагчид, Баянцагаан сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд гал түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна.

Иймд ард иргэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж цахилгааны утсаа сайтар шалгаж, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй үлдээхгүй байхыг анхааруулж байна.