ВИДЕО: БНСУ-д дууны тэмцээнд амжилттай оролцсон монгол хосуудыг онцолжээ

ВИДЕО: БНСУ-д дууны тэмцээнд амжилттай оролцсон монгол хосуудыг онцолжээ

БНСУ-ын үндэсний Телевиз КBS2TV-гийн “Дуунд дуртай” гэх нэвтрүүлэгт Монгол хос амжилттай оролцжээ. Тэд энэхүү нэвтрүүлэгт "Өөрийн үнэн төрхийг илчилье" нэртэй гэр бүлийн баг болж оролцсон бөгөөд гэгээлэг, хөгжилтэй байсан төдийгүй өөрсдийн имиж, үзэл бодлоо хуваалцахыг зорьсон нь нэвтрүүлгийн багийнханд таалагдаж, өөрсдийн цахим хуудаснаа онцолжээ.

Тус хосуудыг  н.Идэрмөнх, н.Уран-Эрдэнэ гэдэг бөгөөд Солонгос улсад амьдраад 11 жил болж байгаа аж. Энэхүү нэвтрүүлэг нь ямар ч үед өөрийнх нь талд зогсож, хүч дэмжлэг өгч байдаг гэр бүл, найз нөхдийн тухай яриа, дуу хөгжим хосолсон гэр бүлийн дууны нэвтрүүлэг бөгөөд долоо хоног бүрийн Мягмар гарагт 08:30 цагаас гардаг юм байна. н.Идэрмөнхийн хувьд тэрээр өмнө нь хэд хэдэн солонгос дуучдын уран бүтээлийг амилуулж, үзэгчдээс эерэг үнэлгээ авч байсан билээ.