“Нэг хаалга-нэг шинжилгээ”-ээр коронавирусийн халдварын 33 голомтыг  илрүүлжээ

“Нэг хаалга-нэг шинжилгээ”-ээр коронавирусийн халдварын 33 голомтыг илрүүлжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч,  Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч, Шуурхай штабын дарга Р.Чингис, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Д.Бямбадорж нар нийслэл хот Бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил,  авсан арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. 

Засаг дарга Д.Сумъяабазар “Нэг хаалга-нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд 2021 оны хоёрдугаар сарын 8-10-нд нийт 808 байгууллагын 62,646 төрийн албан хаагч, ажилтныг шинжилгээнд хамруулсан. 2021 оны хоёрдугаар сарын 11-нээс 13-ны өдрийн хооронд “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээг есөн дүүрэгт зэрэг эхлүүлж нийт 109,068 хүнийг хамруулаад байна. Үүний 67,003 нь явуулын багаар, 42,065 нь шинжилгээний суурин цэээр хийгдсэн байна. Тодруулбал, нийт хугацаанд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд 442,303 өрхийг шинжилгээнд хамруулсан. Үүний 287 мянга гаруй нь явуулын багаар, 155 мянга нь суурин шинжилгээний цэгээр хийгдлээ. 

Шинжилгээг авах үйл явцад нийслэлийн хэмжээнд давхардсан тоогоор 7,279 эмч, эмнэлгийн ажилтан, 5,849 бусад албан хаагч, нийт 13,128 албан хаагч ажилласан. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагаа, төрийн албан хаагчдыг халдвар илрүүлэх шинжилгээ ажиллагааны хүрээнд нийт 504 мянган иргэнийг халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулаад байна”  гэлээ. 

Харин энэхүү  шинжилгээг зохион байгуулсны дүнд ард иргэдийн дунд байсан 126 тохиолдлыг илрүүлж, өнөөдрийн байдлаар 549 хүн тусгаарлалтад байна.  Мөн коронавирусийн халдварын 33 голомтыг  илрүүлжээ.




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө