427 саяд хүрсэн 0001 УАР дугаар зарагджээ

427 саяд хүрсэн 0001 УАР дугаар зарагджээ

Зам, тээврийн хөгжлийн сайдын А/222 дугаар тушаалаар "Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын дагуу азын дугаар олголтыг цэгцлэх зорилгоор анх удаа цахим дуудлага худалдаа зохион байгуулж байгаа билээ. Уг дуудлага худалдааг хоёрдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 26-ныг хүртэл зохион байгуулах бөгөөд нэг өдөрт дуудлага худалдаагаар 20 улсын дугаар зарлагддаг.

Дуудлага худалдааны эхний өдөр УАР, 0011 УАР, 0041 УАР, 1441 УАР, 7171 УАР, 1001 УАР гэсэн азын 20 дугаарыг худалдаалж, улсын төсөвт 682.700.000 төгрөг хуримтлуулжээ. Үүнээс хамгийн өндөр дүнтэй нь 0001 УАР серийн дугаар ба 427 саяар зарагдсан. Гэвч тухайн иргэн худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлөөгүй учраас дахин дуудлага худалдаагаар оруулсан юм. Тэгвэл тус дугаар зарагджээ.