ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ОРОЛЦОГЧ: Анхнаасаа ямар ч азын дугаар авъя гэсэн зорилго байгаагүй

ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ОРОЛЦОГЧ: Анхнаасаа ямар ч азын дугаар авъя гэсэн зорилго байгаагүй

Азын гэх ижил тоотой автомашины дугаарыг дуудлагаар худалдаалахад, “үнийн хөөсрөл” бий болж, өндөр үнээр дуудагдсан дугааруудыг тухай иргэд авахгүй байгаа юм. 

Энэ нь дуудлага худалдаанд ердөө 50 мянган төгрөгийн барьцаатай оролцуулж, зохион байгуулалтыг ЗТХЯ, Автотээврийн үндэсний төв сайн хангаагүйтэй холбоотой гэж зарим иргэд тайлбарлаж буй. 

Тэгвэл 0003 УАР автомашины дугаарыг 121 сая төгрөгт дуудаж, өгсөөд, шалгарсан ч тус дугаараа аваагүй иргэн Ж Өдрийн сонинд тодруулга өгчээ. Тэрээр “Миний хувьд 50 мянган төгрөгийн дэнчин тавьж, сонирхоод л орсон юм. Анхнаасаа ямар нэг дугаар авъя гэсэн зорилго байгаагүй. Хүмүүсийн анзаарахад тухайн үед сонирхож л орсон болов уу. Түүнээс биш өндөр үнэ хэлж азын дугаар авъя гэсэн хүн нэг их байхгүй санагдсан. 2018 онд жолооны курс төгссөн” хэмээн өгүүлжээ.