Австралид зургаан хөлтэй гөлөг төржээ

Австралид зургаан хөлтэй гөлөг төржээ

Австралийн Оклахома мужид зургаан хөлтэй гөлөг төржээ. Дөнгөж нэг долоо хоногтой уг охин гөлөг энэ сарын 16-ны өдөр найман “ах, эгч” гөлөгний хамт төрсөн байна. Нохойн эзэн гөлгийг харсан даруйдаа малын эмчид хандсан бөгөөд эмч нар рентгенд харсны эцэст “төрөлхийн гажигтай” гэж оношложээ.

Гөлөг төрөлхийн гажигтай хэдий ч бусад ах, эгч нарын адилаар сайн унтаж, идэж, алхаж чадаж байгаа талаар эзэн нь хэлсэн байна. Мөн гөлөгтөө  “Скиппер” гэх нэрийг өгчээ.

Гэсэн хэдий ч малын эмч нар гөлөгний өвөрмөц байдлыг харгалзан үзэж хэсэгтээ эмчийн хяналтад байхыг зөвлөсөн байна. Тус хотын малын эмнэлэг цахим хуудаснаа "Бид өвөрмөц гөлгийг үргэлжлүүлэн судалж, өвчин зовиургүй, насан туршдаа тохь тухтай амьдрахад нь туслах болно" хэмээн бичжээ.

Эх сурвалж: CNN