Өөр дээрээ бензин асгаж, шатаахыг завдсан иргэнийг цагдаагийн албан хаагчид таслан зогсоожээ

Өөр дээрээ бензин асгаж, шатаахыг завдсан иргэнийг цагдаагийн албан хаагчид таслан зогсоожээ

Хөл хорионы өдрүүдэд Баянзүрх дүүргийн II хороонд 35 настай нэгэн иргэн өөр дээрээ бензин асгаж, шатаахыг оролджээ. Тодруулбал, хоёрдугаар сарын 20-ны өдөр өглөөний 07.15 минутад тус хорооны иргэн Р өөр дээрээ бензин асгаж, шатаахыг завдсан байна. Энэ үед эргүүлд гарч байсан Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн албан хаагчид таслан зогсоожээ. Тухайн иргэний хувцас нь шатаж байсан бөгөөд биедээ хүнд гэмтэл аваагүй аж.