ЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд 46 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд 46 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар 11.00 цагийн мэдээллээ хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 16777 хүнд шинжилгээ хийхэд 46 хүнээс коронавирус илэрлээ."Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд нэг хүний шилжилгээнд халдвар шинээр илэрсэн. Мөн уг арга хэмжээний хүрээнд өмнө нь батлагдсан тохиолдлуудын хавьтал 21 хүнээс халдвар илэрлээ. Бусад тохиолдол нь ажиглан тусгаарлах байранд болон гэрээр тусгаарлагдаж байгаа халдварын батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон хүмүүсийн анхны, давтан шинжилгээгээр илэрсэн байна.

Сүүлийн 24 цагт 27 хүн эдгэрсэн.Ингэснээр манай улсад нийт батлагдсан тохиолдлын тоо 2801 үүнээс 74,8 хувь буюу 2097 хүн эдгэрч дараагийн шатны ажиглалт тусгаарлалтад шилжсэн байна.

Шинээр үүссэн том голомт байхгүй боловч гэр бүлийн хүрээнд илэрсэн халдварууд бүртгэгдсээр байна.Халдварын батлагдсан тохиолдлын тоо  буурахгүй, цаашдаа үргэлжлэх хандлагатай байгаа учраас хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөх хэрэгтэй байна" гэв.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө