Ц.Ганхуягийг намын хөрөнгийг шамшигдуулсан гэх үндэслэлээр ИЗНН-аас хөөжээ

Ц.Ганхуягийг намын хөрөнгийг шамшигдуулсан гэх үндэслэлээр ИЗНН-аас хөөжээ

Ц.Ганхуягийг Иргэний зориг ногоон нам /ИЗНН/-ын даргаас огцруулж, намын гишүүнчлэлээс нь хасчээ. Тодруулбал, ИЗНН-ын улс төрийн зөвлөл хуралдаж Ц.Ганхуягийг сонгуулийн үеэр намын хөрөнгийг шамшигдуулсан асуудлыг хэлэлцэж дээрх шийдвэрийг гаргажээ. Тус намын Хяналтын зөвлөлийн тогтоолыг үндэслэж Ц.Ганхуягийг намын дарга, гишүүнчлэлээс хасуулахаар Улсын Дээд шүүхэд мөн хандсан байна.