“КОВАКС” хөтөлбөрийн анхны вакциныг Гана улс хүлээн авчээ

“КОВАКС” хөтөлбөрийн анхны вакциныг Гана улс хүлээн авчээ

Өчигдөр/2021.02.24/ Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Гана улс “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд “АстраЗенека” компанийн вакцины 600 мянган тунг хүлээн авчээ. Ингэснээр 30 гаруй сая хүн амтай тус улс буурай хөгжилтэй орнуудад вакцин хандивлах “КОВАКС” хөтөлбөрөөр хүн амаа дархлаажуулах анхны улс болж байна.

Гана ирэх долоо хоногт бүх нийтийн вакцинжуулалтаа эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд юун түрүүнд эрүүл мэндийн ажилтнууд болох 60-аас дээш насныхан, архаг хууч өвчтэй хүмүүсийг хамруулах юм байна.

Вакцинжуулалтаа хэдэн сарын өмнөөс эхлүүлсэн өндөр хөгжилтэй орнуудын олонх нь хэрэгцээ шаардлагаасаа илүү вакцин худалдаж авсан, эсвэл урьдчилж захиалга өгсөн нь шүүмжлэлд өртөж буй. Их Британи улс гэхэд хүн амынхаа тооноос даавуулж вакцин захиалсан орнуудын нэг. Гэхдээ илүүдэл вакцинаа ядуу буурай орнуудад хандивлахаа амласан.

ДЭМБ, Гави болон Эпидемийн бэлэн байдлын инновацын эвсэл хамтран хэрэгжүүлж байгаа “Ковакс” хөтөлбөрөөс энэ оны гуравдугаар сараас өмнө Монгол Улсад эхний ээлжийн вакцин нийлүүлэхээ мэдэгдээд буй. “Ковакс”-ийн хүрээнд нэг жилийн дотор хоёр тэрбум тун вакциныг шаардлагад нийцсэн орнуудад хандивлахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: BBC