Хандивт цугларсан мөнгөөр О.Дөлгөөний нэрэмжит СПОРТЫН ОРДОН байгуулна

Хандивт цугларсан мөнгөөр О.Дөлгөөний нэрэмжит СПОРТЫН ОРДОН байгуулна

Өнгөрсөн сард Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Дөлгөөний амь насыг аврахаар монголчууд нийтээрээ #Pray4Dulguun хандивын аянд нэгдэж, идэвхийлэн оролцсон. Харамсалтай нь О.Дөлгөөн энэ сарын 28-ны өдөр өвчнөө даалгагүй харамсалтайгаар таалал төгссөн билээ.

Талийгаачийн эмчилгээнд нийтдээ 1.25 тэрбум төгрөг цугларсан байна. Эмчилгээнд энэ мөнгөнөөс зориулагдаагүй үлдсэн гэнэ. Түүний ар гэрийнхэн хандивын мөнгөөр О.Дөлгөөний нэрэмжит спортын ордон байгуулахаар болжээ.