Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэг цаг агаарын нөхцөл байдлаас болж цуцлагджээ

Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэг цаг агаарын нөхцөл байдлаас болж цуцлагджээ

МИАТ-ийн Улаанбаатар-Сөүл чиглэлийн аяллын тусгай үүргийн нислэг өнөөдөр 10:40 цагт Буянт-Ухаа нисэх буудлаас хөөрөх байсан ч цуцлагдаж, маргааш буюу хоёрдугаар сарын 27-ны өдрийн 10:40 цагт болж хойшилжээ.

Цуцлагдсан шалтгаан нь цаг агаарын нөхцөл байдлаас болсон байна. Гуравдугаар сард болон түүнээс хойш үйлдэгдэх Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгт зорчих хүсэлтэй иргэд МИАТ ТӨХК-ийн Мэдээлэл, лавлагааны тасаг 11-333-999 дугаар руу холбогдон хүлээх хуудсанд бүртгүүлэхийг тус компаниас анхааруулж байна.