Онгоцны суудлаа буцааж суурилуулаагүй тул МИАТ өнөөдрийн нислэгээ цуцалж, олон иргэн хохиров уу

Онгоцны суудлаа буцааж суурилуулаагүй тул МИАТ өнөөдрийн нислэгээ цуцалж, олон иргэн хохиров уу

Өнөөдөр/2021.02.26/ МИАТ-ын онгоц 10:50 цагаас БНСУ руу нисэх хуваарьтай байсан. Тус онгоцоор 200 гаруй иргэн Монголоос нисэхээр бүртгүүлж, төлбөрөө төлөөд байжээ. 

Гэтэл өчигдөр/2021.02.25/ тус иргэд рүү МИАТ компаниас утасдаж “Цаг агаарын нөхцөл байдлаас болж онгоц энэ сарын 27-ны өдрийн 10.50 цаг хүртэл хойшилсон” гэж мэдэгдсэн байна. Ингэснээр тус нислэгээр БНСУ-д очоод цааш дамжин өөр улс орон руу явах, хатуу нөхцөлтэйгөөр нислэгийн билет захиалсан 100 гаруй хохироод байгаа юм.

Тэгвэл МИАТ нислэгээ хойшлуулсан нь цаг агаарын нөхцөл байдлаас болсон уу гэдэг нь эргэлзээ төрүүлж байгаа аж. Учир нь ИНЕГ-аас цаг агаар нислэгт нөлөөлөх хэмжээнд ямар нэг анхааруулга өгөөгүй, мөн ЦУОШГ-ын мэдээлэлд ч цаг агаарын нөхцөл хүндрэх мэдээлэл авагдаагүй байгаа юм байна.

Харин зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, МИАТ компани карго тээвэрлэхийн тулд онгоцны суудлаа авсан, ингээд тус суудлаа буцааж суурилуулж амжаагүй зэрэг шалтгаанаар нислэгээ хойшлуулсан байж болзошгүй гэх мэдээлэл байна. Харин өнөөдөр цуцлагдсан нислэгтэй холбогдуулж МИАТ компаниас дараах мэдэгдлийг гаргажээ.