Шүүгчийн нэр хүнд унаж байгаа тул Шүүх уурлаж, Ж.Эрдэнэбатыг үргэлжлүүлж ХОРИВ УУ!

Шүүгчийн нэр хүнд унаж байгаа тул Шүүх уурлаж, Ж.Эрдэнэбатыг үргэлжлүүлж ХОРИВ УУ!

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Идэр, З.Болдбаатар, Булган аймгийн шүүгч Д.Отгонбаатар, АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар, өмгөөлөгч Б.Баасанцогт нарын хууль зөрчсөн байж болзошгүй бичлэг олны шүүмжлэлд дунд өрнөж байна. 

Учир нь ЦЕГ-аас “Эрүүгийн хуулийн 12.6.1 –д биеэ үнэлэлтийг зохион байгуулсан гэдгээр хэрэг бүртгэлийн хэрэг нээх саналтай прокурорт хүргүүлсэн. Биеэ үнэлэлт зохион байгуулсан нь үндэслэлтэй байна гэж үзсэн” гэж мэдэгдээд буй. 

Иймд АТГ-ын ажилтан П.Чулуунбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэж тус газраас мэдэгдсэн. Харин шүүгчид нарт ямар хариуцлага хүлээх тодорхойгүй байгаа юм. Тухайлбал, “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 37.1.3-т зааснаар шүүгчдэд сахилгын арга хэмжээ авч “огцруулах” тохиолдолд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ” гэсэн байгаа юм. Гэтэл дээрх шүүгчдийг огцруулах асуудал хөндөгдөөгүй, асуудалд холбогдсон шүүгч нар өнөөдөр ажлаа хэвийн үргэлжлүүлж байгаа юм. 

-ЕРӨНХИЙ САЙД АСАН Ж.ЭРДЭНЭБАТ, М.ЭНХСАЙХАН НАРЫГ ХЭЛМЭГДҮҮЛСЭН ҮҮ-

Харин дээрх бичлэгт гарсан хүмүүсээс Б.Баасанцогт болон эмэгтэй Д нар байр сууриа илэрхийлээд буй. Тодруулбал, өмгөөлөгч гэх Б.Баасанцогт “Энэ үйл ажиллагааг цагдаагийн байгууллага, эрх барьж байгаа намын пиарын баг бүх бүрэлдэхүүнээрээ хийж байна гэж хардаж байна. Миний найз шүүгч Идэр Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн асан Ж.Эрдэнэбатад холбогдох хэргийг шийдсэн. Нөгөө шүүгч найз маань М.Энхсайханд холбогдох хэргийг шийдсэн” гэж ярилцлага өгсөн байдаг. 

Ж.Эрдэнэбат нарыг Х.Идэр шүүх тухай зар

Тэгвэл, шүүгч Х.Идэр 2020 оны 7-р сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн В танхимд Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарыг шүүж, түүнд нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасч, зургаан жил хорих ял оногдуулах шийдвэр гаргажээ. Товчхондоо, түүнийг 1462.82 га талбайг хамаарах  ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг таван сая төгрөгөөр худалдан авч, улмаар өөрийн найз “Алтай Констрашкн”-ын Х.Бат-Эрдэнэд нэг сая төгрөгөөр зарсан гэж буруутгасан юм. 

М.Энхсайханыг З.Болдбаатар шүүх тухай зар

Харин бичлэгт гарсан шүүгч З.Болдбаатар 2020 оны 5-р сарын 5-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн А танхимд Ерөнхий сайд асан М.Энхсайханыг шүүж, түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 4 жил 6 сарын хугацаагаар нээлттэй хорих ангид хорих ялаар шийтгэж байж. Товчхондоо, түүнийг 75 сая төгрөгийн үнэлгээтэй байсан Lexus 570 автомашиныг 130 сая төгрөгөөр буюу зах зээлийн ханшнаас өндөр үнээр худалдан авч, улсад 55 сая төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгасан юм. 

-Ж.ЭРДЭНЭБАТЫГ ШОРОНГООС СУЛЛАХГҮЙ, ЯАГААД ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХОРИХ ШИЙДВЭР ГАРГАВ-

Тэгвэл өчигдөр \2021.02.26\ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг үргэлжлүүлэн хорьж, шалгах шийдвэр” гаргасан юм. Учир нь нэгдүгээр сарын 15-ны өдөр Улсын дээд шүүхээр Ж.Эрдэнэбатын хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хуулийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасан.

Ингэснээр тэрээр хорих ангиас суллагдах нөхцөл бүрдээд байсан юм. Харин шүүхээс өчигдөр гаргасан “Ж.Эрдэнэбатыг суллахгүй” гэсэн шийдвэрийг зарим иргэд “шүүгч нар ууртай” байна гэж дүгнэж буй юм.

Учир нь сүүлийн өдрүүдэд шүүхэд итгэх итгэл, шүүгчийн нэр хүнд унаж байна. Нөгөөтэй шуугианы ард улс төрчид байж магадгүй, мөн “шүүгч нарт хариуцлага тооц” гэх мягмар гарагт болсон жагсаалд МАН-ын залуучуудын байгууллага оролцсон. Иймд энэ бүхэнд Ж.Эрдэнэбатаар дамжуулж хариу өгсөн байж болзошгүй гэж буй юм. Мөн шүүгч нарын бичлэг олон нийтэд ил болсон асуудалд Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/ уурлаж байна уу гэлтэй. Учир нь ШЕЗ-ийн мэдэгдэлд “мэдээ, мэдээллийг олж авсан, тараасан, цаашид тараах талаар удаа дараа мэдэгдэж байгаа нь хүнийг хууль бусаар мөрдсөн, тагнасан байж болзошгүй ... Иймд дээрх үйлдлийг хүний эрхийн болон хууль хяналтын байгууллагад хандан шалгуулна” гэж мэдэгдсэн.