Бичлэгт гарсан иргэн Б гэрээслэл үлдээгээд, сураггүй алга болсон уу

Бичлэгт гарсан иргэн Б гэрээслэл үлдээгээд, сураггүй алга болсон уу

Энэ сарын 20-нд олон нийтийн сүлжээнд нэр бүхий эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч, АТГ-ын ажилтан, Үндэсний аюулгүй байдлын ажлын албаны мэргэжилтэн зэрэг хүмүүс хөл хорионы энэ үед “бөөнөөрөө цуглан, архидсан”, энэ үеэрээ зарим хууль зөрчсөн үйлдэл гарсан байж болзошгүй гэх мэдээлэл гарсан. Мөн үүнтэй холбоотой хоёр дахь бичлэг ч цацагдаад байгаа юм.

Тэгвэл тус бичлэг дээр хаалга цоожилж, мөн цахилгаан шатанд ёс зүйгүй үйлдэл хийж байгаагаар гардаг өмгөөлөгч гэх Б “амиа хорлолоо” гэсэн утга бүхий гэрээслэл бичиж үлдээгээд сураггүй алга болсон талаар эх сурвалжууд мэдээлж эхэллээ.

Түүнийг ЦЕГ-аас эрэн сурвалжилж эхлэн хоёр дахь өдрөө хайж байгаа ч одоог хүртэл ямар нэгэн сураг ажиг гараагүй байгаа аж. Тэрбээр бичлэг цацагдсаны дараа сэтгэлзүйн гүн хямралд орсон, огт гэртээ хариагүй хэмээн эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Мөн түүнийг 2011 оны наймдугаар сарын 5-нд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүний амь насанд хүрсэн талаарх баримт мэдээлэл бичлэг гарсны дараа олон нийтэд цацагдсан билээ.

Тэрээр тус бичлэгийн хоёрдугаар хэсэг олон нийтэд хүрэхээс өмнө Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа "Найз нөхөдтэйгөө уулзсан,орж гарч байгаа орон сууцны хяналтын камерын бичлэг юм. Найзуудын жирийн уулзаж, ярьж хөөрч сууж байгаа үйл явдал шүү дээ. Тэр эмэгтэйчүүд ажил хөдөлмөр эрхэлж яваа, амьдралтай эмэгтэйчүүд юм билээ. Бүр тодруулж хэлэх юм бол манай найзын найз нар нь найзтайгаа уулзахаар ирснийхээ төлөө бохир улс төрийн золиосонд хэлмэгдэж, зарим хүний хэлж байгаагаар биеэ үнэлэгч болон хувирчихаад зогсож байна.

Тухайн үед манай найз дээр ирээд, хамт сууж байгаад л гарцгаасан.

Хариуцлагатайгаар мэдэгдэхэд би ҮАБЗ-д хэзээ ч ажиллаж байгаагүй, одоо ч ажилладаггүй. Ерөнхийлөгчийн Тамгын газарт хууль зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллаж байсан. Зорилго нь намайг Ерөнхийлөгчийн хүн болгож, шүүгч нартай уулзаж хүнд ял өгүүлдэг, энэнийг байхгүй болгох үүднээс шүүхийн тухай хуулийг санаачилж, өөрчлөлт орууллаа гэж, шударга үнэний маск зүүж тоглож байна. Миний найз шүүгч Идэр Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн асан Ж.Эрдэнэбатад холбогдох хэргийг шийдсэн. Нөгөө шүүгч найз маань М.Энхсайханд холбогдох хэргийг шийдсэн" хэмээн өгүүлсэн байдаг.