ВИДЕО: Үйлдвэрлэлийн цогцолборт гал гарч, их хэмжээний автобуснууд шатжээ

ВИДЕО: Үйлдвэрлэлийн цогцолборт гал гарч, их хэмжээний автобуснууд шатжээ

Өчигдөр өглөө АНУ-ын Калифорниа мужийн Комптон хотод байрлах асар том аж үйлдвэрийн бүсэд их хэмжээний гал гарч хэд хэдэн томоохон байгууламж болон олон тооны автобус шатжээ. Тиймээс өтгөн утаа хотыг бүрхэж, иргэдийг айдас сандралд автуулаад байна.

Комптон хотын онцгой байдлын газар өчигдөр өглөөний 04:30 цагаас эхлэн хариу арга хэмжээ авч, галыг унтраасан гэж албаныхан мэдээлжээ. Гал түймэр аж үйлдвэрийн тавцангийн талбайгаас эхэлж, ойролцоох автобусны талбай руу тархсан бөгөөд олон барилга байгууламж нуранги болж, дор хаяж арван сургуулийн автобус шатаж, хэд хэдэн трансформатор дэлбэрч, цахилгаан шугам тасарсан гэх мэдээлэл байна.

Галын дуудлага анх мэдээлэгдсэнээс хойш хоёр цаг гаруйн дараа гал сөнөөгчид галыг намжааж, гадна талбайд гал тархахаас урьдчилан сэргийлэх ажлыг үргэлжлүүлэн хийжээ. Одоогоор хүний амь нас хохирсон, хүн бэртэж гэмтсэн дуудлага мэдээлэл ирээгүй байгаа бөгөөд гал гарсан шалтгааныг мөн тогтоож амжаагүй байгаа юм.