ФОТО: МАН, МАХН-ууд нэгдэхийн тулд У.Хүрэлсүх, Н.Энхбаяр нар хамт Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөв үү

ФОТО: МАН, МАХН-ууд нэгдэхийн тулд У.Хүрэлсүх, Н.Энхбаяр нар хамт Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөв үү

МАН байгуулагдсаны 100 жилийн ой, Эх орончдын өдөрт зориулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын дарга У.Хүрэлсүх, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарын хүмүүс Их эзэн Чингис хаан, Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөв. 

Хачирхалтай нь, тэдэнтэй хамт МАХН-ын дарга Н.Энхбаяр, тус Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга нар уг арга хэмжээнд оролцсон нь олны анхаарлыг татаад байна. МАН, МАХН 2010 онд салснаас хойш тус намын удирдлагууд нийлж Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн нэг ч удаа байхгүй. 

Харин энэ удаа МАН, МАХН-ын удирдлагууд хамт МАН-ын жилийн ойн баярын өдөр олны өмнө хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож буй нь хэд, хэдэн санааг илэрхийлж байна.

Тухайлбал, МАН, МАХН-ыг нэгдэх, эвсэх асуудлаар удирдлагын түвшиндээ ярьж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд хүү Э.Батшугарыгаа Д.Сумъяабазарын орны гишүүнийг сонгох Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхийг, сайдын албан тушаал өгөхийг МАН-аас шаардаж болзлыг нь хангавал эвсэнэ гэх асуудлыг У.Хүрэлсүхтэй ярьж, тохирч байгаа гэх.

Хэрвээ үгүй бол УИХ-ын гишүүн С.Ганбаатарыгаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж санал хуваах, нөхцөл байдлыг хүндхэн болгоно гэж сүрдүүлж байж болзошгүй гэх сураг бий. Харин өнөөдрийн дүр зураг нь У.Хүрэлсүх Н.Энхбаярын болзлыг хүлээн авч Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ашиглахын тулд МАН-ыг МАХН-тай эвсүүлэх эсвэл нэгтгэх асуудлыг шийдэж магадгүй гэдгийг илтгэлээ.