Хил нээх бэлтгэл ажлыг хангаж, боомтуудад эрсдэлийн үнэлгээ хийж байна

Хил нээх бэлтгэл ажлыг хангаж, боомтуудад эрсдэлийн үнэлгээ хийж байна

Засгийн газраас тавдугаар сарын 1-ээс хилээ нээх зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд Шадар сайд С.Амарсайхан хилийн боомтуудад COVID-19-өөс сэргийлэх халдвар хамгааллын дэглэм, аюулгүй байдал алдагдаж болзошгүй эрсдэлийн үнэлгээ хийх үүрэг өгсөн.

Үүний дагуу Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд бригадын генерал С.Баатаржаваар ахлуулсан ажлын хэсэг энэ оны хоёрдугаар сард ажиллаж гурван чиглэлээр яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулсан байна.

Коронавируст халдварын үед хилийн боомтууд хэрхэн зохицож ажиллах талаар дадлага сургуулилт зохион байгуулах, эрсдэлийг даван туулах аргачлалуудыг тодорхойлж ажиллахаар ажлын хэсэг бэлтгэл ажлыг хийж байна. НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас боловсруулсан цар тахлын эрсдэлийн үнэлгээг Буянт-Ухаа боомт, Чингис хаан онгоцны буудал, Замын-Үүд, Алтанбулаг боомтуудад хийсэн бөгөөд богино, дунд, урт хугацааны зорилт дэвшүүлэн төлөвлөж ажиллах талаар ажлын хэсэг танилцуулав. Хилийн боомтуудыг нээж байнгын эрчимт үйл ажиллагаатай болгох бодлого баримталж байгаагаа Шадар Сайд илэрхийлж байна. Энэ хүрээнд аюулгүй байдлыг сайтар хангаж, ариутгал халдваргүйжүүлэлтэд онцгой анхаарах чиглэлийг төлөвлөгөөнд тусгахыг анхааруулжээ.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө