Шүүхийн хууль шинээр мөрдөгдөж эхэлсэн тул Ж.Эрдэнэбатыг суллах эсэхийг маргааш дахин шүүнэ

Шүүхийн хууль шинээр мөрдөгдөж эхэлсэн тул Ж.Эрдэнэбатыг суллах эсэхийг маргааш дахин шүүнэ

Өнгөрсөн нэгдүгээр сард Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүх хянаж хэлэлцээд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хуулийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн юм. 

Ингэснээр тэрээр хэргийн нөхцөл байдал өөрчлөгдсөн тул, хорих ангиас суллагдах хүсэлтээ шүүхэд гаргасан байдаг.

Иймд өнгөрсөн баасан гарагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүний хүсэлтийг хэлэлцээд “Ж.Эрдэнэбатыг үргэлжлүүлэн хорьж, шалгах шийдвэр” гаргаж, суллагдах хүсэлтээ Дүүргийн ерөнхий шүүгчид дахин гаргах эрхийг нээлттэй үлдсэн гэх мэдээлэл бий.

Тэгвэл энэ сарын 01-ны өдрөөс эхлэн “Шүүхийн тухай хууль” шинээр мөрдөгдөж эхэлсэн тул Ж.Эрдэнэбатын хорих ангиас суллагдах хүсэлтийн хэргийг маргааш 10:00 цагт Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр дахин хэлэлцэхээр болсон байна. Хэргийг цагдан хорионы шүүгч н.Батсайхан хэлэлцэх аж.