Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн шинжилгээнээс мансууруулах төрлийн бодис илэрчээ

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн шинжилгээнээс мансууруулах төрлийн бодис илэрчээ

Дуучин Т.Дэлгэрмөрөн эхнэр Т.Анандатай маргалдаж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд энэ сарын 28-нд нийтэлсэн нь иргэдийн шүүмжлэлд өртсөн юм. Учир нь зарим иргэд тэдний бичлэгийг бага насны хүүхдүүд үзэж байж болзошгүй гэдгийг сануулж байсан бол, зарим нь дуучин Т.Дэлгэрмөрөнгийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй үйлдлийг хуулийн байгууллага шалгах ёстой гэж байв.

Харин тус бичлэгийн үеэрээ иргэн Т.Ананда "олон удаагийн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, тэсч, тэвчиж ирсэн талаараа өгүүлж байсан. Мөн дуучин Т.Дэлгэрмөрөнг хар тамхи хэрэглэдэг хэмээн ярьсан нь олны анхаарлыг татсан юм.

Тэгвэл уг мэдээллийн дагуу өчигдөр /2021.03.01/ цагдаагийн байгууллага Т.Дэлгэрмөрөнгийн шээсний дээжинд сорил тавьж үзэхэд  уг шинжилгээгээр түүнээс хар тамхины бодис илэрчээ. Тодруулбал, Т.Дэлгэрмөрөн нь TNC төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон байна.