БНСУ-д "АстраЗенека" вакциныг тариулсан таван иргэн нас барсны нэг нь 20 орчим настай эмэгтэй байжээ

БНСУ-д "АстраЗенека" вакциныг тариулсан таван иргэн нас барсны нэг нь 20 орчим настай эмэгтэй байжээ

Өчигдөр буюу гуравдугаар сарын 04-ний өдөр БНСУ-д “АстраЗенека” вакциныг тариулсан гурван хүн нас баржээ. Ингэснээр тус улсад вакцин хийлгэсний дараа нас барсан 5 тохиолдол бүртгэгдсэн хэмээн “Yonhap” агентлаг мэдээллээ. Сүүлийн 24 цагт бүртгэгдсэн нас баралтуудыг тодруулбал,

  • Чонжү хотын өндөр настны асрамжийн газарт вакцин хийлгэсэн 52 настай иргэн вакцин хийлгэснээс хоёр хоногийн дараа нас барсан байна. Уг иргэн нь зүрх судасны өвчтэй байсан аж.
  • Хоёр дахь иргэн нь 58 настай бөгөөд вакцин хийлгэснээс нэг хоногийн дараа нас барсан байна. Албанынхан нас баралтын шалтгааныг зүрхний шигдээс гэж дүгнэжээ.
  • Харин гурав дахь иргэн нь 20 гаруй настай эмэгтэй бөгөөд Тэжон хотод өнгөрсөн мягмар гарагт вакцин хийлгэсэн байжээ.

Өнгөрсөн лхагва гарагт/2021.03.03/ тус улсад “АстраЗенека” вакцины эхний тунг хийлгэсэн 50 орчим настай хоёр иргэн  нас барсан юм. Уг хоёр өвчтөний нэг нь вакцин хийлгэснээс хэд хоногийн дараа зүрхний шигдээсээр, хоёр дахь нь өндөр халуурч эмнэлэгт хүргэгдэж, нас барсан хэмээн орон нутгийн хэвлэлүүд бичжээ. Одоогоор тус улсын эрүүл мэндийн байгууллагууд нас баралтыг шалгаж, вакцинтай холбоотой эсэхийг тогтоохоор ажиллаж байна.  

Мэдээллийг эх сурвалжаас ЭНД дарж үзнэ үү. 

Эх сурвалж: Yonhap