САЙН МЭДЭЭ: Манай улс эрх чөлөөний индексээрээ Япон, БНСУ-тай нэг түвшинд жагсжээ

САЙН МЭДЭЭ: Манай улс эрх чөлөөний индексээрээ Япон, БНСУ-тай нэг түвшинд жагсжээ

АНУ-ын “Freedom House” төрийн бус байгууллага дэлхийн улс орнуудыг ардчилал, эрх чөлөөний үзүүлэлтээр нь эрэмбэлж, “Freedom in the World 2021” индексийг гаргажээ. 

Ингэхдээ улс орнуудыг "эрх чөлөөтэй", "хагас эрх чөлөөтэй", "эрх чөлөөгүй" гэсэн гурван ангилалд хуваан үзсэн байна. Энэхүү тайланд Монгол Улс улс төрийн эрх үзүүлэлтээр 40-өөс 36 оноо, иргэний эрх чөлөө үзүүлэлтээр 60-аас 48 оноо авч, нийлбэр дүнгээр 100-гаас 84 оноо авснаар “эрх чөлөөтэй орон” ангилалд багтжээ.

Энэ нь Ази тивээс Япон, Өмнөд Солонгос, Тайвань, Израил, Зүүн Тимор улсуудтай адил хэмжээнд буюу бүс нутагтаа тэргүүлэх эгнээнд багтаж байна гэсэн үг юм.

Дэлхий дахинд цар тахлаас үүдэн 2021 онд хүний эрхийн үзүүлэлт хамгийн ихээр муудсаныг мөн тайланд онцолжээ.  Мөн Ардчиллын өлгий гэгддэг АНУ 2010 оноос 2020 оны хооронд 11 оноогоор буурсан үзүүлэлттэй байгаа аж. Мөн энэхүү тайлангаах дамжуулан Ардчилал бол бүх ард түмний үндсэн эрхийг дээд зэргээр хамгаалж, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг хангаж өгдөг шинэчлэлийн тасралтгүй төсөл гэдгийг үргэлж санаж, дээдэлж явахыг улс орнуудад уриалга болгожээ.

Эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү.