Австралийн гудамжны урлагийн шилдэг бүтээлээр Х.Хоснарангийн зураг шалгарчээ

Австралийн гудамжны урлагийн шилдэг бүтээлээр Х.Хоснарангийн зураг шалгарчээ

Граффити буюу гудамжны урлаг сонирхогчдын дунд хэдийнээ танил болсон авьяаслаг нэгэн бол Heesco буюу Х.Хоснаран. Тэрээр Австрали улсын Мельбурн хотод амьдардаг бөгөөд өвөрмөц хэв маяг, давтагдашгүй бүтээлүүдээрээ гадныханд танигдаж бас үнэлэгдэж яваа.

Тэгвэл “Australian Street Art Awards” 2020 оны Тэргүүн шагналыг “Town-Yarram” нэртэй бүтээлээрээ монгол уран бүтээлч Х.Хоснаран хүртжээ. Австрали улсын Викториа мужид Яррам хэмээх нэгэн жижиг хот байдаг бөгөөд Heesco энэ хотын эргэн тойронд хотын зарим түүхэн үйл явдал, олны хүндэтгэлийг хүлээсэн хүмүүсийн зургийг зуржээ. Түүний бүтээлүүд хотын оршин суугчдын мөнхийн бахархал болон үлдэж, цар тахлын үед тэдний сэтгэл санааг ихэд өргөсөн гэж иргэд үнэлжээ.  Одоо Яррам хотыг Heesco Town хэмээн нэрлэх болсон байна.

Түүнтэй өмнө нь манай сайтын хийж байсан ярилцлагыг ЭНД ДАРЖ үзнэ үү.




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө