НОК: Тоглолтуудыг хойшлуулах саналаа УОК-т хүргүүлж байна /LIVE/

НОК: Тоглолтуудыг хойшлуулах саналаа УОК-т хүргүүлж байна /LIVE/

Улсын Драмын театрын зарим ажилтан болон уран бүтээлчид нийлсэн 54 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн гэх албан бус мэдээлэл байна. Хамгийн ноцтой нь тус театрын “Анна каренина” жүжиг сүүлийн гурван өдөр тоглогдож, олон хүн үзсэн гэх мэдээлэл байгаа юм.

Тэгвэл Нийслэлийн онцгой комисс /НОК/-ын дарга, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэдээлэл хийлээ. Тэрээр “олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулан нийслэлд зарлагдаад байгаа урлагийн тоглолтуудыг цуцлах саналаа Улсын онцгой комисс /УОК/-т хүргүүлж байна” гэж мэдэгдлээ. Мөн тэрээр чанга хатуу хөл хориог тогтоохгүй хэмээгээд, эрсдэл өндөр байгаа дүүргийн хороодын байрлалыг тэрээр дэлгэрэнгүй танилцуулж, иргэдийг сонор сэрэмжээ алдахгүй байхыг анхаарууллаа.